Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын баг амралтын өдрүүдэд Мөрөн суманд ажиллав. Энэ үеэр тус сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн асуудал, газар нутгийн гидрогеологийн судалгааны асуудлууд, газар олголтын талаарх мэдээлэлтэй танилцлаа.
Мөрөн сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2016 онд аймгийн Иргэдийн хурлын тогтоолоор батлагдсан. Тус тогтоолоор Мөрөн сум зүүн тийш хөгжих ерөнхий төлөвлөгөөтэй юм. Гэвч Мөрөнгийн зүүн тал Түнэл сумын газар нутагт багтдаг учраас иргэдэд төлөвлөгөөгүйгээр газар олгож байгааг аймгийн удирдлагууд хэлж байлаа. БХБ-ынсайд Б.Мөнхбаатараар аймаг, сумын хоорондын уялдаа холбоог сайжруулж, усны нөөцийн судалгааг нарийвчлан гаргах, төлөвлөлтүүдийг тодорхой болгон чанд мөрдөж ажиллах талаар холбогдох албаныханд чиглэл өглөө.
Барилга, хот байгуулалтын сайдын ажлын багийн бүрэлдэхүүнд сайдын зөвлөх Б.Бямбажав, БХБЯ-ны Газрын дарга Д.Баярсайхан, Э.Ганхүү, Г.Цогтсайханболон Барилгын хөгжлийн төвийнзахирал Ц.Амарсанаа нар ажиллаж байна.