Мөрөн сумын ИТХ хаалтын хүндэтгэлийн хуралдаанаа хийв

613


Мөрөн сумын ИТХ-ын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацааны хаалтын хүндэтгэлийн  хуралдаан  боллоо.
Өнгөрсөн дөрвөн жил Мөрөн сумын  ИТХ ээлжит болон ээлжит бус 11 удаагийн хуралдааныг зохион байгуулж 48 асуудал хэлэлцэж, 36 тогтоол шийдвэр гарган ажилласан байна. Мөн өнгөрсөн хугацаанд тэргүүлэгчид 56 удаа хуралдаж 356 асуудал хэлэлцэж нийт 146 тогтоол шийдвэр гаргажээ. Сумын Засаг дарга 2017 онд 19 тэрбум 554,7 сая төгрөгийн,  2018 онд 20 тэрбум 162 сая төгрөгийн, 2019 онд 22 тэрбум 839 сая төгрөгийн, 2020 онд 31 тэрбум 184,8 сая төгрөгийн төсвийг сумын ИТХ-д өргөн барьж хэлэлцэн батлуулжээ.
Мөрөн суманд 2017 онд 8,9 тэрбум,  2018 онд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, 2019 онд 11,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил хийжээ. “Мөрөн хотын хөгжлийг хурдасгаж, оршин суугчдын ажиллаж, амьдрах орчин нөхцөл, эрүүл мэндийн болон боловсролын салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, аж ахуйн нэгжүүдэд ээлтэй орчин бүрдүүлэх, авто зам болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр өнгөрсөн хугацаанд олон шийдвэр гарган ажилласан. Мөрөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь жил бүрийн төсвийн зарцуулалтыг оновчтой, хэмнэлттэй, үр өгөөжтэй хуваарилахын зэрэгцээ газар зохион байгуулалтын үйл ажиллагааг сайжруулж, өмчийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан” гэдгийг Сумын ИТХ-ын дарга Б.Нямдаваа энэ үеэр онцолж байлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn