Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгуулна
Хөвсгөл аймагт Азийн хөгжлийн банкны 3,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээг хангах, оролцоог сайжруулах төсөл хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвийн барилгыг ирэх 5-р сард эхлүүлнэ гэдгийг Засаг дарга Ш.ИдэрбаясгаланХөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус салбар зөвлөлийн хуралдааны үеэр хэлж байлаа.
Тус төвийн барилгыг Мөрөн сумын “Сод эрдэм” ахлах сургуулийн зүүн талд барих бөгөөд 30 орчим ажлын байр бий болох аж. Хөвсгөл аймгийн хэмжээнд 6000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий гэсэн тоон үзүүлэлт байдаг бол 512 нь хүүхэд. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв" нь эрт оношилгоо, үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг сайжруулах, ажил эрхлэх боломжийг олгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулах, оролцуулах, эрх тэгш мэдлэгжүүлэхэд тохиолдож буй саадыг арилгах зорилготой ажээ.