Мөрөн суманд тулгамдаж буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө

204


Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Мөрөн сумын удирдлагуудтай уулзаж, иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг яаралтай шийдвэрлэх үүрэг өглөө.

 Мөрөн суманд өвлийн улиралд 40 гаруй мянган иргэн амьдардаг. Гэвч сүүлийн үед түлээ түлшний үнийн хөөрөгдөл, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэн учраас нийтийн тээвэр зэрэг олон асуудал тулгамдаж байгааг Засаг дарга Ш.Идэрбаясгалан онцолж байлаа.
Иймээс "Мөрөн сумын нийтийн тээврийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх, түлшний модны үнийг бууруулах, хогийн асуудал, Мөрөн сум доторх хатуу хучилттай болон шороон замыг байнгын арчилгаатай болгох хэрэгтэй байна. Мөн Мөрөн сумын хүнсний ногооны хэрэгцээг хангах, өвөлжилтийн бэлтгэл байдлыг ханган ажиллах, золбин нохойн устгал хийх" зэрэг ажлыг яаралтай хийж хэрэгжүүлж 14 хоногийн дараа танилцуулах үүрэг чиглэл өглөө.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn