Хөвсгөлд хоёр удаа газар хөдөллөө

303
Хөвсгөл аймагт өчигдөр 2 удаа газар хөдөллөө. Тодруулбал,  Ханх сумын Хороо багийн  Адуун гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 318 км, сумын төвөөс баруун зүгт 32 км-т, 7 дугаар сарын 20-ны 12.00 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Мөн Бүрэнтогтох сумын Тээл багийн Ялбаганат гэдэг газар аймгийн төвөөс баруун зүгт 80 км, сумын төвөөс урд зүгт 23 км-т 7 дугаар сарын 20-ны өдрийн 17 цаг 19 минутад 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.  
Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn