Хөвсгөлд 4,2 магнитудын хүчтэй газар хөдлөв

434


Хөвсгөл аймгийн Ханх сум Хороо багийн Оёг гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 353 км-т, сумын төвөөс урд зүгт 47 км-т 4 дүгээр сарын 25-ны 22 цаг 39 минутад 4.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө.  
Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6, 5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нийт 58101 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 195 удаагийн хөдлөлт болсон байна.
Тус сумын иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд тухайн газар нутагладаг малчин иргэдэд мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn