Хөвсгөлд хоёр удаа газар хөдлөв
Хөвсгөл аймагт 2 удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Тодруулбал, тус аймгийн Ханх сумын Хороо багийн Хачим гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт энэ сарын 28-ны өдрийн 19 цаг 26 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Мөн Ханх сумын Хороо багийн Долоон-Уул гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т 4 дүгээр сарын 29-ний өдрийн 04 цаг 14 минутад 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ үеэр иргэдэд иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн боловч ямар нэгэн хохирол учраагүй байна.