Ханх суманд 4,2 магнитудын хүчтэй газар хөдлөв
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 29 км-т тавдугаар сарын 19-ний 5.00 цагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Энэ үеэр иргэдэд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна. Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 61400 гаруй удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 210 удаагийн хөдлөлт болсон байна.