Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг

32
Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын нутгийн нууранд ургадаг Бөлбөө цэцэг өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг.  Ринченлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Нуурын урт өргөн 0,5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2,5 км, ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1,5 метр юм. Энэ нуур гадагш, дотогш урсгалгүй бөгөөд дэлхийн дулаарлаас болж усны түвшин багасч байгаа гэнэ. Тус нууранд Бөлбөө хэмээх нэг зүйлийн цэцэг ургана. Энэ цэцэг нуурын эрэг орчмын болон гүехэн хэсэгт ургадаг. Нуурын ёроолоос 0,8-1,1 метр өндөр урган нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчнууд нар мандахад дэлбээлж дотроос нь хурц тод өнгийн ягаан, цагаан цэцэг гардаг юм байна. Үүнийг харахад нуурын усан мандалд том далбагар ногоон навч дэвсэж, дээр нь өнгийн цэцэг тавьсан юм шиг үнэхээр сэтгэл бахдам үзэсгэлэнтэй байдаг. Бөлбөө цэцэг ингэж өглөө бүр дэлбээгээ нээж орой бүр хумьдаг байгаль дэлхийн энэ өвөрмөц сонин бүтээл гадаад, дотоодын жуулчдын очих сонирхлыг татдаг ажээ.

 
 Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл үлдээх
reload, if the code cannot be seen
khuvsgul.nutag.mn