Гол, мөрөн, нуурын мөсний нягт багасан хэврэгшиж байгааг анхааруулав
Хөвсгөл аймгийн хэмжээнд гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл ажиглагдаж мөсний нягт багасан хэврэгшиж байгаа тулцаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулан сэрэмжлүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон болон Эрдэнэбулган сум орчмоор мөсний зузаан 35-15 см байна. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас усжих Дэлгэрмөрөн, Үүр, Шишгэд, Бэлтэс, Идэр зэрэг голын мөсний зузаан 68-136 см өмнөх оны мөн үеэс 2-59 см бага байна. Сэлэнгэ, Бүгсий голын мөсний зузаан 31-85 см байгаа ажээ.
Б.Гантуяа