Хөвсгөлд коронавируст халдварын тохиолдол хоёроор нэмэгдлээ

263

Хөвсгөл аймагт коронавируст халдвар өнгөрсөн шөнө Мөрөн сумын шинэ голомтоос дахин 2 нэмэгдэж, батлагдсан нийт тохиолдол 21 боллоо гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан мэдээллээ.

Тодруулбал, өчигдөр халдвар илэрсэн иргэнтэй хамт Улаанбаатар хотоос ирсэн 1 иргэн, тухайн иргэдийн Мөрөн суманд ирсэн айлын 1 иргэнээс тус тус халдвар илэрсэн байна. Харин Цэцэрлэг сумын ойрын болон дам хавьтлуудаас халдвар илрээгүй байна. Мөрөн суманд халдвар илэрсэн 4 иргэний ойрын хавтал 25, дам хавьтал 92 хүн бүртгэгдсэнбөгөөд 3 дугаар сарын 27-ны дотор PCR шинжилгээг хийж дуусгахаар ажиллаж байгаа аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn