Хөвсгөл аймагт дахин 3 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

437

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн молекул биологийн лабораторид 2021 оны гуравдугаар сарын 24-ны өдөр тандалтын зорилгоор Мөрөн сумаас 59, Цэцэрлэг сумын батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас 82, нийт 141 сорьцонд PCR шинжилгээг хийхэд 3 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Тухайлбал УБ хотоос Мөрөн суманд 3 дугаар сарын 22-ний өдөр Мөрөн суманд ирсэн 2 иргэн, Цэцэрлэг сумын ойрын хавьтал 1 хүнээс халдвар илэрч нийт батлагдсан тохиолдлын тоо 19 боллоо. Батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтлуудыг илрүүлэх тандалт судалгаа хийгдэж байна.  Иргэд та бүхэн анхаарал сэрэмжтэй байж халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлаарай!!!
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn