Барут Марк хотын иргэдэд туслах “Нөхөрлөл” хандивын аян эхэллээ

431
Хөвсгөл аймгийн Мөрөн хот, ХБНГУ-ын Барут Марк хоттой 2011 оноос эхлэн ах дүүгийн харилцаатай хамтран ажиллаж ирсэн юм. Шинэ төрлийн коронавирүсний халдвар Герман улсад болон Барут Марк хотод гарсан учраас Мөрөн хотын Засаг даргын Тамгын газраас “Нөхөрлөл” хандивын аяныг өрнүүлж эхэллээ. Тус хотууд хамтран ажилласан 9 жилийн хугацаанд Мөрөн хотод иж бүрэн тоноглосон түргэн тусламжийн 3 автомашин, гал унтраах автомашин, сургууль, цэцэрлэгүүдэд ус цэвэршүүлэгч, ус түгээгч зэргийг хандивласан байна. Мөн өнгөрсөн онд Мөрөн хотод Герман улсын өндөр технологийг нутагшуулах Сургалт мэдээллийн төвийг барьж ашиглалтад оруулсан юм. Харин Барут Марк хотод Мөрөн хотын нэрэмжит гудамжийг байгуулсан ажээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn