"Нөхөрлөл зам хоршоо" аймгийн Онцгой комисст 1 сая төгрөг хандивлав
Хөвсгөл аймгийн Онцгой комисст шинэ төрлийн коронавирүсний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд дэмжлэг үзүүлж "Нөхөрлөл зам хоршоо" 1 сая төгрөг хандивлав.
Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг "Нөхөрлөл зам хоршоо"-ны дарга Ж.Баттогтох иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө цаг алдалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж буй Онцгой комиссын хамт олонд талархал дэвшүүлээд 1 сая төгрөгийн мөнгөн хандивыг гардуулан өглөө.
Хөвсгөл аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд “Бүх нийтээрээ өндөржүүлсэн бэлэн байдлын тусгай горимд шилжсэн энэ цаг үед нийгмийн хариуцлагын хүрээнд санаачилга гарган ажилласан тээвэрчдэдээ талархлаа” гэдгийг онцолж байв. Мөн тус хоршооноос Мөрөн сумын хэмжээнд гарсан хяналт, шалгалтын постуудад ажиллаж байгаа төрийн албан хаагчдад халуун хоол, цайгаар үйлчилж ажлын амжилт хүсч байлаа.
Б.Гантуяа