Тээврийн хэрэгслүүдийг хэсэгчлэн нэвтрүүлж байна
Хот хоорондын авто замын зорчих хөдөлгөөнийг нээсэнтэй холбогдуулан ачаалал маш их байна. Өдрийн 13 цагийн байдлаар Мөрөнгөөс 390 автомашин 1004 зорчигч гарч, гаднаас 283 автомашин 564 зорчигч нэвтэрсэн байна.
Аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг хууль хяналтын байгууллагын алба хаагчид иргэдийн аюулгүй зорчиход анхаарал тавин мэдээлэл, зөвлөмж өгч ажиллаж байна. Зорчих хөдөлгөөн их байгаа учраас Мөрөн-Улаанбаатар чиглэлийн постоор эхний 10 автомашин нэвтрүүлж 10 гаруй км зам туулсны дараа дараагийн 10 автомашинтай зорчигчдыг нэвтрүүлэх зарчмаар хөдөлгөөнийг зохицуулж байна. Мөн тээврийн хэрэгслүүдэд Мөрөн хот хоорондын постоор шалган нэвтэрсэн гэсэн бичиг олгож, замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байх аюулгүй ажиллагааны санамжийг өгч ажиллаж байна.
Б.Гантуяа