25 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг гардууллаа

381


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нүдний тасаг Тайванийн Хүүхэд Гэр бүлийг дэмжих сантай хамтран "Хүүхдэд ээлтэй нүдний кабинет төсөл" хэрэгжүүлж байна.  
Төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн Нүдний тасагт Си Ай Ти компани 8 төрлийн 25 сая төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Ийнхүү хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй болсноор хүүхэд, нярай болон иргэдэд нүдний тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх, сум орон нутагт нүдний нарийн мэргэжлийн тусламжийг хүрч үзүүлэх боломж бүрджээ. Нүдний эмч М.Жавзандулам нь Тайванийн Хүүхэд Гэр бүлийг дэмжих санд төсөл явуулж дэмжигдсэн бөгөөд  орчин үеийн нүдний тоног төхөөрөмжийг орон нутагт нэвтрүүлсэн анхны аймаг болж байгаагаараа онцлог юм байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn