Мал эмнэлгийн тасгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэв

466

Мал эмнэлгийн ерөнхий газраас 2020 оныг “Аймаг, нийслэлийн мал эмнэлгийн тасаг, үйлчилгээний нэгжийн чадавхийг сайжруулах жил” болгон зарласан. 
Хүн, малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шуурхай арга хэмжээ авч, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах зорилтын хүрээнд тус аймгийн Мал эмнэлгийн газарт үйлчилгээний автомашин, сумын мал эмнэлгийн тасагт мотоцикл, иж бүрэн компьютер, албан тасалгааны тавилга бүхий 143,2 сая төгрөгийн техник, төхөөрөмжийг ХХААХҮЯ, МЭЕГ-аас олгосныг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд гардуулан өглөө. 
Энэ үеэр Засаг дарга “Мал сүргийг эрүүлжүүлэх, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр хангах улмаар шүлхий өвчингүй тайван бүс нутгийн статусаа хадгалах, сэг зэмийг устгах, ариутгах, халдваргүйтгэлийг цаг алдалгүй хийж, үүсч болзошгүй эрсдэлээс хамгаалах зэрэг ажлыг зохион байгуулан ажиллах хэрэгтэй”-г анхааруулж байлаа. Тус аймгийн хэмжээнд Мал эмнэлгийн газарт 18, сумын мал эмнэлгийн тасагт 22 улсын байцаагч, 20 тархвар зүйч ажиллаж байна.


Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn