О.Цэнд-Аюушийн гэр бүл “Улсын хошой аварга малчин өрх”-өөр шалгарлаа

388


Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Очир овогтой Цэнд-Аюушийн гэр бүлдУИХ-ынгишүүн Л.Мөнхбаатар,ИТХ-ындарга Г.Мөнгөнхуягнар “Улсын хошой аварга малчин өрх”-ийн цол тэмдэг, үнэмлэх, өргөө цагаан гэрийн хамт гардуулан өглөө.

О.Цэнд-Аюуш нь малынхаа үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх, цөм сүргийг бүрдүүлэхэд онцгойлон анхаарч ажилладаг бөгөөд 2007 онд “Улсын сайн малчин”-аар шалгарч байсан юм.

Бүрэнтогтох сумын Туяа багийн малчин Очир овогтой Цэнд-Аюуш нь мал аж ахуйн салбарт 43 жил ажиллаж байна.Тэрбээр Бүрэнтогтох сумын Туяа багийнНаадамтынөвөр, Арбулаг сумынЗосынтохойд гар худаг өөрийн хүчээр гаргаж 10 өрхийн 40 гаруй хүн ам, 15000 малыг ундны усаар хангаж байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn