Бадамын Баяндалайн гэр бүл "Улсын аварга цаатан өрх"-өөр шалгарлаа

357

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Бадамын Баяндалайнх "Улсын аварга цаатан өрх"-өөр шалгарлаа. Б.Баяндалай нь 1986 оноос хойш тасралтгүй 34 жил цаа маллаж сум орон нутагтаа цаан сүргийг өсгөн үржүүлэхэд тайгын зон олон дундаас ажил хөдөлмөрөөрөө тэргүүлэн ажилладаг. Сүүлийн 3 жилд 98-149 толгой цаа тоолуулж нутгийн 4 өрхийг 12 толгой цаагаар малжуулжээ. Хавар, намрын халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулж, өвлийн улиралд отор нүүдлийг тогтмол хийж, 6 дахь хошуу мал болсон цаан сүргийнхээ тарга тэвээргийг сайн авахуулж, өсгөн үржүүлж байгаа юм. Тэрээр сумын аварга малчнаар удаа дараа шалгарч, 2002 онд “Аймгийн сайн малчин”-аар, 2006 онд “Алтан янзага”-ны эзэн, 2010 онд “Аймгийн аварга цаачин”, 2012 онд “Алтан төлийн эзэн”, 2015 онд “Аймгийн манлай малчин”-аар тус тус шалгарсан байна. Өнгөрсөн жил Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн цаачин Чулуун овогтой Батбаяр “Улсын тэргүүний цаачин”-аар анх удаа шалгарч байсан бол энэ жил хоёр дахь нь Бадамын Баяндалай болж байгаа ажээ. 

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn