Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөв
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 323 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 39 км-т, өнөөдөр 06:42 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс 06:52 цагт Онцгой байдлын албанд цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.