Жаргалант суманд хаваржилт хүндэрч, бог мал бэлчээрт гарах боломжгүй байна

264
Хөвсгөл аймгийн Жаргалант суманд цас их орсны улмаас хаваржилт хүндэрч, бог мал 10 хоног бэлчээрт гараагүй байна гэдгийг Засаг дарга Ц.Бямбажав мэдээллээ. 
Тус суманд энэ сарын 5-наасхойш 4 удаа их хэмжээний цас орж, нийт нутгаар бог мал бэлчээрлэх боломжгүй цастай, гуу жалгандаа 1 метр 10 см цастай байна. Сүүлийн өдрүүдэд малын хорогдол нэмэгдэж, 4000 гаруй толгой мал хорогдоод байна. Хаваржилт хүндэрч байгаа тул сумын удирдлагууд Увс аймгаас 2500 ширхэгпресс, Улаанбаатар хотоос 1000 ширхэг пресс авчирсан боловч дуусаж байгаа гэнэ. Цаашид дахин цас орвол зуд болох эрсдэл өндөр байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn