Хөвсгөл аймагт нэг тохиолдол нэмж батлагдав

326
Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт Нэгдсэн эмнэлгийн Молекул биологийн лабораторид PCR шинжилгээнд 18 хүн, түргэвчилсэн оношлуураар 135 иргэнд шинжилгээ хийснээс нэг тохиолдол батлагдсан байна.
Тодруулбал, Завхан аймгийн Их-Уул сумаас Мөрөн суманд 4 дүгээр сарын 19-нд ирсэн Хөвсгөл аймгийн харьяат нэг иргэнээс түргэвчилсэн шинжилгээ авахад эерэг гарсан. Түүний ойрын хавьтлын иргэдийг тусгаарлан хянаж байна. Өнөөдрийн байдлаар халдвар илэрсэн иргэний ойрын хавьтлын 12, дам хавьтлын 37 иргэн хяналтад байна гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn