Эхний ээлжинд 250 орчим иргэнийг татан авна

532


Хөвсгөл аймгийн Онцгой комисс хуралдаж, хөл хорио тогтоосны улмаас Улаанбаатар хотод саатсан иргэдийг татан авах ажлын багийг байгуулсан байна.
Ажлын багийн ахлагчаар аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа С.Батхуягийг томилжээ. Эхний ээлжинд Улаанбаатар хотоос 800 орчим иргэн орон нутагт ирэх хүсэлтээ өгчээ. Хүсэлт өгсөн иргэдийг аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлэлд тулгуурлан, орон нутгийн иргэд мөн эсэх талаар тулгалт хийж, эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн, өндөр настан, бага насны хүүхэдтэй, оюутан гэсэн байдлаар эрэмбэлж эхний ээлжинд 250 орчим иргэнийг татан авахаар болжээ. 
Эрэмбэлэгдсэн иргэд  PCR шинжилгээгээ өнөөдөр өгсөн бөгөөд татан авалтыг ирэх даваа гарагийн 18.00 цагаас Драгон авто тээврийн төвөөс хийнэ. Хэдийгээр шинжилгээ нь сөрөг гарсан иргэдийг авч ирэх боловч голомттой бүс нутгаас ирж байгаа иргэд гэрийн 14 хоногийн дэглэмийг сайн мөрдөх хэрэгтэй гэдгийг аймгийн Шуурхай штабаас анхааруулаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn