Өвөлжилт хүндэрсэн сумдад өвс үнэгүй олголоо

558

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан  Шуурхай бүлэг Хөвсгөл аймагт ажиллаж байна.Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн долдугаар хуралдаан болж өвөлжилтийн байдал хүндэрсэн сумдын нөхцөл байдлыг аймгийн Засаг дарга Л.Ганболд танилцуулж зарим  шаардлагатай арга хэмжээ авах саналыг  Шадар сайдад уламжлав.
Улсын Онцгой комиссоосэнэ үеэр600 тонн өвсийг үнэ төлбөргүй, 430 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор боллоо. АймгийнЖаргалант, Шинэ-Идэр, Галт, Төмөрбулаг, Цэцэрлэг, Тариалан, Их-Уул зэрэг суманд цас их орж дагтаршиж мөстөн, хүйтний эрч буурахгүй байгаа тул өвөлжилт хүндэрч малын хорогдол нэмэгдсээр байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn