Жил бүр тохижилтын ажлыг тодорхой үе шаттай хийж байна

421


Хөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, ногоон байгууламжийг хамгаалах, тоосжилтыг багасгах зорилгоор босоо, хэвтээ тэнхлэгийн зам дагуу тохижилт хийж дууслаа.
Төв 4 замын уулзвараас аюулгүйн тойрог, Нэгдсэн эмнэлэг хүртэл тохижилтын ажлыг бүрэн  хийж дууссан байна. Тухайлбал авто замын 2 талаар явган хүний зам, хөгжлийн бэрхшээлтэй  иргэний хөтөч хавтангийн хамт хийж авто зогсоол байгуулан замын хашлага хийсэн байна. Аялал жуулчлалын тулгуур төв болох хоймор нутгийг зорин ирж буй гадаад , дотоодын жуулчид сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байна. Иймээс хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэхээр жил бүр тохижилтын ажлыг тодорхой үе шаттай хийж байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn