Мөрөн суманд ариутгал хийж байна

465

Мөрөн сумын Засаг даргын Тамгын газраас мэргэжлийн байгууллагуудтай хамтран ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнөөдрийн 17 цагаас эхлэн хийж эхэллээ. Өнөөдөр Мөрөн сумын зах амардаг учраас тэр орчмын газруудыг болон 5,6,10,11,12,14-р багийн нийтийн эзэмшлийн авто зам, явган хүний зам, авто зогсоол, ногоон байгууламжийн сандал, хогийн сав зэргийг ариутгаж байна. Ариутгал хийснээр хөрсний бохирдол, гэдэсний халдварт өвчин, коронавирүсний халдвараас сэргийлэх ач холбогдолтой юм. Энэ үеэр болон ариутгал хийснээс хойш 2 цагийн хугацаанд иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байлаа.


Б.Гантуяа

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn