Мөрөн хотын нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн ариутгалаа

415
Мөрөн хотын хэмжээнд ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг хийж нийтийн эзэмшлийн зам талбайг бүрэн ариутгалаа.
Мөрөн Хот тохижилт, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газрын тусгай зориулалтын 3 автомашинаар нийтийн эзэмшлийн 368 мянган мкв талбайд 123000 л ариутгалын уусмал цацаж халдваргүйжүүлжээ. Мөн тусгай зориулалтын автомашин хүрэх боломжгүй цэгүүдэд гар аргаар буюу автомаксаар 16 ариутгагч 220 литр ариутгалын бодисоор ариутгал хийсэн байна. 
Автомакс, тусгай зориулалтын машин тус бүрээс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагч нар шинжилгээ авч, цацалт хийх явцад хяналт тавьж, Зооноз өвчин судлалын төвийн мэргэжилтнүүд ариутгагч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. Энэ үеэр Мөрөн хотын авто замыг 3 хэсэг болгон хувааж Цагдаагийн газрын 20 албан хаагч, Мөрөн сумын цэцэрлэгүүдийн 225 багш ажилтнууд авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж хамтран ажилласан ажээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn