Зам хаах хүсэлтийг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүргүүлнэ

Албан бичигт энэ оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 18 цагаас 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийг дуустал аймаг сумдын замыг хаах тухай саналыг тусгасан аж.
Яамнаас хариу ирэхээр аймгийн Онцгой комисс дахин хуралдаж энэхүү асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг аймгийн Онцгой комиссын дарга Л.Ганболд мэдээллээ. Аймаг коронавирүсний халдвараас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд зөвлөмж мэдээллийг хүргэж, байгууллага бүр идэвхжилийн горимд шилжиж 15 албан байгууллагын 22 албан хаагчийг байнгын Шуурхай штабд ажиллуулж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл авч ажиллаж байна.
Б.Гантуяа