Үр тарианы тариалалт 90 гаруй хувьтай байна

477

Хөвсгөл аймагт өнөөдрийн байдлаар 13818 га-д үр тариа, 73,7 га-д төмс, 51,3 га-д хүнсний ногоо тус тус тариалж, төмс хүнсний ногооны тариалалт 31,2 хувьтай, үр тарианы тариалалт 90 гаруй хувьтай байна.
Тус аймагт энэ онд 13600 га-д үр тариа үүнээс 13500 га-д улаан буудай, малын тэжээл 700 га, тосны ургамал, 400 га, төмс 236 га, хүнсний ногоо 197 га-д тус тус тариалахаар төлөвлөсөн байна. Монгол Улсын Засгийн газраас "Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” 138 дугаар тогтоол гарч үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн үйлдвэрлэл хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор “Хүнсээ бэлтгэх нь бүх нийтийн үйлс” аяныг орон даяар “Өрх бүр хүнсээ бэлтгэе” уриан дор өрнүүлэн хаврын тариалалтыг эхлүүлсэн ажээ. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn