Бээжин иргэддээ үр тариа нөөцлөхгүй байхыг анхаарууллаа
Вьетнам тутаргын экспортоо зогсоож дэлхийн ханган нийлүүлэх сүлжээнд түгшүүр төрүүлсэнтэй уялдан, манай гарагийг цагаан будааны гол хэрэглэгч, үйлдвэрлэгч - БНХАУ-ын эрх баригчид иргэддээ үр тариа нөөцлөхгүй байхыг уриаллаа. БНХАУ нь тутарга, улаан буудайн бүтэн жилийн нөөцтэй, импортын үр тариа дотоодын хэрэглээний хоёрхон хувийг эзэлдэг болохыг тус улсын хөдөө аж ахуйн сайд Вэй Байган бямба гарагт зохион байгуулсан хэвлэлийн хурал дээр тайлбарласан юм. “Зах зээлд нийлүүлэлт хангалттай, хүнс нөөцлөх шаардлагагүй” хэмээн Вэй анхааруулж байна. Тус улс зах зээлдээ үнэ тогтворжуулах зорилгоор өнгөрсөн долоо хоногт гурван сая тонн улаан буудай, 1.2 сая тонн цагаан будаа нийлүүлжээ. Мөн хоёр дугаар сард бараг гурван сая тонн зарагдсан эрдэнэ шишийг улсын нөөцөөс борлуулж байгааг БНХАУ-ын Улсын Хүнс, Стратегийн Нөөцийн Захиргааны ажилтан Чин Юй-юнь мэдэгдлээ. Шар буурцгийн импортоор дэлхийд тэргүүлэгч тус улс Бразил, Аргентин, АНУ-ын ложистикийн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж, коронавирусийн цар тахлын улмаас нийлүүлэлт тасалдах тохиолдолд авах арга хэмжээ боловсруулж байгааг Вэй тайлбарласан юм. Бразилийн шар буурцгийн экспорт хэвийн үргэлжилж, гуравдугаар сард тээвэрлэлт нэмэгджээ. Бээжин худалдааны эхний шатны хэлэлцээрийн дагуу АНУ-аас шар буурцаг импортлох хэмжээ гээ ч өсгөхөөр төлөвлөж байна.
Засгийн газрын мэдээ