Цагаан-Уул сумын Сум дундын эмнэлэг шинэ автомашинтай боллоо

Тус сумын эмнэлэг автомашингүйн улмаас эмч, ажилтнууд ахмад настан, жирэмсэн эх, нярайн үзлэг, эмчилгээг товлосон цагт хийж чаддаггүй зэрэг хүндрэл гардаг байжээ.
Шинэ автомашинтай болсноор Цагаан-Уул сумын алслагдсан багийн иргэд төдийгүй хөрш зэргэлдээ Цэцэрлэг, Баянзүрх, Арбулаг Завхан аймгийн Их-Уул сумын иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэх боломжтой боллоо.
Б.Гантуяа