Эрүүл мэндийн анхан шатны тусламжийг автомашиндаа үзүүлэхээр иж бүрэн тохижуулжээ

538
Хөвсгөл аймгийн Галт сумын Эрүүл мэндийн төвийн жолооч Б.Баясгалан түргэн тусламжийн автомашиныг иж бүрэн тохижуулж эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэх боломж бүрдүүлжээ.
Тус автомашинд өвчтөн хэвтүүлэн тээвэрлэх ор, хүчилтөрөгчийн аппарат болон ажиллуулах тогны эх үүсвэр, анхан шатны тусламж үзүүлэх эмийн сан, ариутгалын бодис, өвчтөнд хоол хийх зөөврийн гал тогоо, нэг удаагийн хамгаалах хувцас зэргийг бэлтгэсэн байна.
Мөн халтиргаа гулгаанаас сэргийлэх, аюулгүй байдлыг хангаж автомашины дугуйнд гинж хийсэн байна. Хөвсгөл аймаг энэ оныг Зүтгэл, итгэл санаачилгыг дэмжих болгон зарласан бөгөөд нэрлэсэн жилийн хүрээнд санаачилга гарган ажиллаж байгаа Галт сумын Эрүүл мэндийн төвийн хамт олонд аймгийн Засаг дарга Л.Ганболд  Засаг даргын нөөц хөрөнгөөс 500 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлж тус машинд  шаардлагатай байгаа дутуу зүйлсийг аваарай гэдгийг хэлж байв.
Мөн хөдөө орон нутагт жишиг болохуйц иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх түргэн тусламжийн автомашинтай болж байгаад талархал дэвшүүллээ.

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn