Хөвсгөл аймгийн багийн эмч нарыг бүрэн унаажууллаа Онцлох / Нутгийн мэдээ 2020/04/03 15:32 636 Хуваалцах Хөвсгөл аймагт малчид болон алслагдсан багийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилтын хүрээнд багийн эмч нарыг унаажуулж байна. Нийт багийн эмч нарын 85 хувийг унаажуулсан бол өнөөдөр 18 багийн эмчид аймгийн Засаг дарга Л.Ганболд мотоцикл гардууллаа. Улсын төсвийн хөрөнгө оруулалт нийт 40 сая төгрөгөөр мотоциклуудыг авч багийн эмч нарыг унаажуулж байна. Эрүүл мэндийн байгууллагын анхан шатны нэгж болсон багийн эмч нар унаатай болсноор хөдөө орон нутгийн иргэд төрийн байгууллагын үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэж байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд хэлж байлаа.Б.Гантуяаскачать dle 12.0 636 Хуваалцах Facebook Twitter