Нэг ангид 9 хүүхэд шалгалт өгөх давтлагад сууж байна

441

Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийн сурагчдын шалгалтад бэлтгэх давтлагыг нэг ангид 9 хүүхэдтэйгээр явуулж байна. Сургууль бүр гадна, дотор орчиндоо ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийж, Эрүүл мэнд, Онцгой байдлын газар болон Мэргэжлийн хяналтын байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх, санамж, зөвлөмжийг суралцагч, эцэг эх, багш, ажиллагсдад танилцуулан хэрэгжүүлж байна.
Тухайлбал өдөр бүр сурагчдын халууныг үзэж нэг ширээнд нэг суралцагч суух ба ширээ хоорондын зайг 1-1,5 метрт байрлуулсан байна. Мөн давтлага хичээлийн хуваарь гарган сурагчид, эцэг эх бүрт танилцуулж "Гэр- Сургууль-Гэр" гэсэн маршрутыг мөрдүүлж байгаа гэнэ. Суралцагч, багш, ажилтан бүр амны хаалттай, суралцагчдын ирцийн болон эрүүл мэндийн тандалтын мэдээллийг Боловсролын салбарын мэдээллийн системд өдөр бүр оруулж байгаа ажээ. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn