Аймгийн Засаг дарга төгсөх ангийн сурагчидтай цахим уулзалт хийв

565

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд 12-р ангийн сурагчтай цахимаар уулзаж удахгүй болох төгсөх ангийн шалгалтад нь амжилт хүслээ. Тус аймгийн хэмжээнд энэ хичээлийн жилд 12-р ангид 1452 хүүхэд суралцан төгсөж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 1358 хүүхэд бүртгүүлж шалгалт өгнө. Үүнээс өмнөх оны төгсөгч 96 байна. Энэ жил төгсөж байгаа сурагчдаас 190 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхгүй гэдгийг мэдэгдсэн байна. Элсэлтийн шалгалтыг Ирээдүй сургууль, Дэлгэрмөрөн цогцолбор сургууль, Эрдмийн далай цогцолбор гэсэн 3 сургууль дээр шалгалт өгөх танхимд 10-12 хүүхэд байхаар төлөвлөж Боловсролын үнэлгээний төвд хүргүүлээд байгаа ажээ. 

Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn