Цахим уралдаанд 500 гаруй хүүхэд оролцов

663


Хөвсгөл аймагт өрнөж буй “Хүүхэд Итгэлийн харц” аяны хүрээнд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн номын өргөө, Хөвсгөлийн өнгө сайт хамтран зохион байгуулсан цахим уралдаанд 500 гаруй хүүхэд оролцжээ.

Тус уралдаан нь шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхдүүдээр дамжуулан гэр бүлд нь урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл санал санаачилгыг өрнүүлэх, хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, цахим орчинд зөв үлгэр дууриалал үзүүлэх зорилготой юм.

Уралдаанд тус аймгийн 23 сум 1 тосгон, Улаанбаатар хотын 2 дүүргээс болон Тосонцэнгэл сумаас 3 ихэр хүүхэд оролцсон нь онцлог болжээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн товхимол гаргахаар төлөвлөж байгаа ажээ.


Б.Гантуяаскачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn