ЭЕШ-ын бүртгэл 51 хувьтай байна

553
Хөвсгөл аймгийн хэмжээнд ЭЕШ-ын бүртгэл 51 хувьтай байна. Тус аймагт ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг 1454 хүүхэд төгсөх бөгөөд үүн дээр өнгөрсөн жилийн төгсөгчид нэмэгдэх юм. ЭЕШ-ын шалгуулагчдын онлайн бүртгэл 4 дүгээр сарын 15-ны 18 цагт дуусна. Бүртгэлийн хугацаа дуусахад 7 хоног үлдсэн тул төгсөгчдийг яаралтай бүртгүүлэхийг аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Ц.Ганзориг анхааруулж байлаа. Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй ажээ.

Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn