Урлаг соёлын үйл ажиллагааг ахмадуудад морин тэргээр очиж хүргэж байна

486

Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Нанжидын нэрэмжит Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Соёлын төвийн хамт олон өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудад “Соёлын довтолгоо ахмад настны амар мэнд” соёл урлагийн арга хэмжээг ердийн хөсөг морин тэргээр зорьж очин явуулын үйлчилгээ үзүүлж байна.
Хөл хорионы үед олон иргэнийг бөөнөөр цуглуулж болохгүй тул айл өрх бүрийн ахмадуудад очиж урлагийн үйлчилгээ үзүүлж байгаа гэнэ. Морин тэргээр явж байгаа үед иргэд ихэд сонирхож байгаа учраас коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө мэдээллийг танилцуулж байгаа аж. “Хэдийгээр урлаг соёлын нэгдсэн арга хэмжээ хоригдсон боловч манай хамт олон ахмадууддаа соёл урлагаар гэрт нь очиж үйлчилж байна. Мөн ахмадуудынхаа зургийг авч, хийж бүтээсэн алдар гавьяаг нь залуу хойч үед сурталчилж түгээн дэлгэрүүлэхийг зорьж байна.
Цаг үеийн байдалтай холбогдуулан бид амны хаалтаа зүүж, гараа ариутган халуунаа тогтмол үзэж байгаа. Ахмадууд үнэхээрийн талархан хүлээн авч байна.” гэдгийг Соёлын төвийн эрхлэгч Л.Алтанхуяг хэлж байлаа.


Б.Гантуяа
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn