Маш хүнд түлэгдсэн 2 хүүхдийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирчээ

Энэ сарын 13-ны өглөө 06 цаг 30 минутад Рашаант сумын Эрүүл мэндийн төвд дуудлага ирсэний дагуу 5 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг очиход гэрийн эзэн Г, 6 настай охин Х, өөр айлын 16 настай эмэгтэй хүүхэд Б гурав маш хүнд түлэгдэлтийн шалтгаанаар нас барсан байжээ. Мөн 12, 16 настай эмэгтэй 2 хүүхдийн биеийн байдал нь маш хүнд байсан байна. Гал гарсан шалтгааныг хууль хяналтын байгууллага шалгаж байна.
Б.Гантуяа