Хөвсгөл аймагт өсвөр насны охины цогцос олдсон байна

589

Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Хөвсгөл аймагт өсвөр насны охин өөрийгөө боомилж амиа хорлосон байж болзошгүй байдлаар цогцос нь олджээ.Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах баригдаж буй барилгад 17 настай эмэгтэй өөрийгөө боомилж нас барсан байсныг иргэнээс цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хүргүүлсэн байна. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр талийгаач баригдаж буй барилгын хоёр давхрын дай модноос олсоор өөрийнхөө хоолойг боож нас барсан байсан аж.
Одоогийн байдлаар хэрэг гарах болсон шалтгаан, гадны нөлөөтэй эсэхийг нь шалгаж эхэлсэн байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймагт 14 настай эмэгтэй хүүхэд өөрийгөө байшингийн дай модноос боомилж нас барсан хэрэг гарсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байна.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn