Хөвсгөл аймагт 13056 малчин эмэгтэй байна
Хөвсгөл аймгийн Статистикийн хэлтсээс эмэгтэйчүүдтэй холбоотой мэдээлэл судалгааг гаргасан байна. Тус аймагт 67401 эмэгтэй амьдарч байгаа бөгөөд 13056 нь малчин,22608 нь охид, 12582 нь тэтгэврийн насных гэнэ. Нийт 26737 эмэгтэй хөдөлмөр эрхэлдэг ба 10 эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой, дунджаар 22,7 насандаа гэрлэдэг юм байна. Мөн Алдарт эхийн I-р одонтой 3093, II-р одонтой 7259 эхчүүд байгаа ажээ.
Б.Гантуяа