"NASA" Ангараг гаргаас хөрсний дээж авчрахаар төлөвлөж байна
АНУ-ын сансар судлалын "NASA" агентлаг болон Европын сансрын агентлаг түүхэнд анх удаа Ангараг гаргийн хөрсний дээжийг 2031 онд дэлхийд авчрахаар төлөвлөж байна гэж “Nature”сэтгүүлд мэдээлжээ. "NASA" агентлаг Ангараг дээгүүр явагч “Perseverance” аппаратыг энэ онд илгээхээр төлөвлөсөн бөгөөд уг аппарат Улаан нүдэн гаргийн хөрснөөс 30 дээж цуглуулах ёстой байна.
Харин 2026 онд Ангараг руу өөр аппарат илгээж, 2028 онд “Perseverance”-ийн хажууд буулгах аж. Уг аппарат нь цуглуулсан хөрсний дээжүүдийг авсныхаа дараа дэлхийн тойрог зам руу орох ёстой бөгөөд тойрог замаас өөр аппаратаар Ангарагийн хөрсний дээжийг дэлхийд авчрах гэнэ.
Д.Жаргал