Зеленский зүүн өмнөд фронт дээрх цэргүүдтэйгээ уулзжээ

6

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн пүрэв гарагт  зүүн өмнөд бүсэд байлдаж буй цэргүүдтэйгээ уулзжээ. Тус фронтод байлдаан эрчимжиж, ОХУ-ын цэргүүд бага багаар ахиц гаргаж байгаа юм.
Зеленский цэргүүдтэй уулзсаны дараа мэдэгдэл хийхдээ Орихов тосгоны ойролцоох нөхцөл байдал хамгийн хүнд байгаа гэв. Түүний хэлснээр Орихов тосгоны ойролцоо ОХУ-ын цэргүүдийг дарах нь Запорожье хотыг хамгаалах гол түлхүүр юм. Зеленский цэргүүдэд медаль гардуулж өгөхдөө “Запоржье бол чухал хот. Тийм ч учраас дайснууд хяналтдаа авахыг хүсэж байгаа” гэжээ.
2022 оноос хойш Украины дайнд аль нэг тал нь томоохон ахиц гаргаагүй байна. Харин 2023 оны сүүлээс Москвагийн хүчин бага багаар фронт дээр ахиц гаргаж буй. ОХУ-ын цэргүүд зүүн фронт дээрх стратегийн ач холбогдол бүхий Покровск хотыг эзэлж авахад ойртож, мөн Купянск хот руу эрчимтэй довтолж байгаа юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn