Трамп: "Украинд хуваарилсан бүх мөнгө хаашаа орсныг олж илрүүлнэ"

10

“Вашингтон  Киевт хуваарилсан бүх мөнгө хаана байгааг олж тогтоох цаг болсон” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдлээ.
"Энэ бүх мөнгө яасан, юунд зарцуулагдсныг олж мэдэх цаг нь болсон. Владимир Зеленский мөнгөний тал нь хаана байгааг мэдэхгүй ухааны юм гэж хэлсэн. Харин би  Украин руу илгээсэн манай бүх мөнгө хаана байгааг олж мэдмээр байна" гэж Трамп  Цагаан ордны хэвлэлийн албаны сэтгүүлчидтэй ярилцаж байхдаа хэлжээ.
"Төдийлэн  амжилтанд хүрээгүй  инээдмийн жүжигчин" Зеленский  хэзээ ч болохгүй байсан мөн хэзээ ч ялж чадахгүй  дайнд тулалдахын тулд АНУ-ыг  350 тэрбум доллар зарцуулахыг ятгаж орхисон гээд боддоо” гэжээ.
Түүний хэлснээр бол  АНУ Украиныг  дэмжиж Европоос 200 тэрбум доллар  илүү зарцуулсан төдийгүй  хариуд нь юу ч авахгүй бол   Европын мөнгө "баталгаатай" юм.  
Хоёрдугаар сарын эхээр Зеленский Вашингтоны Киевт өгсөн 200 тэрбум долларын цэргийн тусламж хаашаа орсныг мэдэхгүй гэж мэдэгджээ. Түүний мэдээллээр Украин АНУ-аас 76 тэрбум гаруй доллар л авсан байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn