ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэний амийг аварчээ

63

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт ажиллаж, авто ослын улмаас хүнд гэмтсэн иргэний амь насыг нь аварлаа.
Мэс заслын багт ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн их эмч П.Баярсайхан, Толгойн мэс заслын тасгийн их эмч Л.Мөнх-Аварга, Д.Одонбаатар, Мэс засал, мэдээгүйжүүлэгийн нэгдсэн тасгийн ахлах сувилагч Б.Ганжаргал болон жолооч М.Пүрэвбаатар ажилласан байна.
Дуудлагын баг Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран мэс заслыг амжилттай хийжээ.
Тус иргэн нь нүд, эрүү нүүрний болон нуруу, цээжний хөндийн хавсарсан хүнд гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай байжээ. Шаардлагатай тусламжийг иргэнд цаг алдалгүй үзүүлж ГССҮТ-д шилжүүлэн эмчилж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn