ГССҮТ-ийн эмч нарын баг Хөвсгөл аймгийг зорилоо

323
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэс засал, мэдээгүйжүүлгийн эмч нарын баг Хөвсгөл аймагт нэг сарын хугацаанд ажиллахаар явжээ.  Тус багийн бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн гэмтэл, согогийн тасгийн эмч, тэргүүлэх зэргийн эмч Ө.Өлзийбаатар, Гар сарвуу, нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн эмч Ц.Мөнх-Очир, Мэдээгүйжүүлгийн ахлах зэргийн эмч Г.Ариунболд нар багтсан байна.
 

 
Эмч нар орон нутгийн хүн амд үзлэг оношлогоо, мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд ажлын байрны дадлага сургалтыг зохион байгуулж, нарийн мэргэжлийн зарим мэс заслыг хамтран хийх аж.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn