Хөвсгөлд элэгний хавдар тайрах мэс заслыг анх удаа хийлээ

206

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт анх удаа элэгний хавдар тайрах мэс засал хийлээ. Мэс заслыг УТНЭ-ийн дэд захирал Ч.Энхболд ирж орон нутгийн эмч нартай хамтран хийсэн байна.

Тус аймагт урилгаар ажиллаж байгаа Хавдар судлалын үндэсний төвийнэмч Б.Түвшин ирснээсээ хойш ходоодны хорт хавдар, хөхний хорт хавдар, элэгний хавдар тайрах мэс заслуудыг  орон нутагт Хавдар судлалын үндэсний төвийн эмч нартай хамтран амжилттай хийгээд байна.
“Цаашид аймгийн эмч нараа мэс заслын нарийн мэргэжлүүдээр төрөлжүүлэн дотоод, гадаадад сургаж хавдрын эмчилгээг орон нутагтаа бүрэн шийддэг болох төлөвлөгөөтэй байна. Анагаах ухаан бол багийн ажил” гэдгийг Мэс заслын эмч Б.Түвшин хэлж байлаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn