Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд өчигдөр 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлж, цэцэрлэгийн хана цуурчээ

32

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд 2025 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 12:31:31 секундэд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон Орон Геофизикийн Хүрээлэнгээс 12:36 цагт цахим шуудангаар ирүүлсэн.
Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Тамгын газрын дарга нараас тодруулахад чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн хоёр давхар угсармал блокон байшингийн 1, 2 дугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн.
Холбогдох байгууллагуудаас ажлын хэсэг байгуулан тус сумын төрийн өмчийн албан газруудад хяналт шалгалт хийхэд тус цэцэрлэг болон сумын Соёлын төвийн барилгын үндсэн хийц бүтцэд өөрчлөлт байхгүй, хялгасан хагарал үүссэн гэсэн дүгнэлт гарсан Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn