Хөвсгөлийн Улаан-Уул суманд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

9

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын VI багийн “Сар гэр” гэдэг газар, сумын төвөөс баруун хойд зүгт 115 км-т энэ сарын 25-ны өдрийн 01:48:42 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 01:56 цагт Одон Орон, Геофизикийн Хүрээлэнгээс ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Улаан-Уул сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, багийн Засаг дарга нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn