Хөвсгөл аймгийн Ханх суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон ч чичирхийлэл мэдрэгдээгүй байна

205

Хөвсгөл аймгийн Ханх сумын 2 дугаар багийн “Хачим” гэдэг газрын ойролцоо “Хөвсгөл” нуур /аймгийн төвөөс хойд зүгт 355 км, сумын төвөөс баруун урд зүгт 47 км/-нд өчигдөр /2024.08.07 19:04 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг мөн өдрийн 19:12 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргын орлогч, сумын Засаг даргын Тамгын газрын дарга, малчин Б нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Khuvsgul.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
khuvsgul.nutag.mn